

10. Тэнгэрийн ван гаригийг эхлээд “Георгийн од” хэмээн нэрлэдэг байжээ.
1781 онд эрдэмтэн Вильям Гершель нь Тэнгэрийн Ван гаригийг нээжээ. Ингээд тvvнийг өөрийн нээсэн уг гаригаа хvссэнээрээ нэрлэх эрхийг улсаас нь өгсөн юм байна. Тиймээс тэрээр уг гаригийг III Георг хааныг хvндэтгэн Georgium Sidus (Георгийн Од) хэмээн нэрийджээ. Тэрээр энэ vйлдлээ тайлбарлахдаа: “Эрт дээр vед нээсэн гаригуудын тухайн vеийн Меркурий, Венера, Марс гэх мэтийн алдартай бурхдаар нэрлэж байсан шvv дээ. Харин философи шинэ шатандаа хөгжиж байгаа энэ vед би арай өөрөөр нэрлэсэн нь дээр байх гэж бодсон юм. Ядаж л хойч vе маань уг гаригийн нэрнээс нь хэзээ нээснийг нь мэдэж болохоор болно шvv дээ (III Георг хааны vед нээсэн юм байна гээд л...).”-гэжээ. Тvvнчлэн сонирхуулж хэлэхэд, Уран буюу Тэнгэрийн ван гариг нь телескопын аргаар олдсон анхны гаригт тооцогддог юм байна.

9. Байнгын хөдөлгөөн
Уул, ус, ургамал амьтан, байшин барилга, хvн бид өөрсдөө гээд энэ орчлонгийн бvхий л юмс Дэлхийтэйгээ хамт сансар огторгуйг зvсэн, секундэд 530 км цагийн хурдтайгаар байнгын хөдөлгөөн дунд оршдог гэнэ. Итгэхэд хэцvv ч гэсэн энэ vнэн юм шvv. Манай гариг галактик дотроо секундэд 225 км –ийн хурдтай цахилан хөдөлдөг бол галактик нь өөрөө огторгуй дундуур 305 км/секундын хурдтайгаар аялсаар байдаг байна. Энэ мэтчилэнгээр, таныг энэ хэсгийг уншиж байх хооронд Дэлхий маань биднийг огторгуйн хаа нэгтээ орших, 3000 км-ийн тэртээд аваачсан байгаа.

8. Баяртай, vнэнч анд минь…
Сар нь Дэлхийгээс жилд 4 орчим см-ээр алслан холдсоор байгаа ажээ. Хэдэн миллиард жилийг хамтдаа өнгөрvvлсэн энэ vнэнч дагуулын ийн холдож буй нь маш олон шалтгаантай юм байна. Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хугацаа нь өдөрт 2 миллисекундаар багасч байгаа явдал нь энэ “хагацалын” нэгэн шалтгаанд тооцогддог ажээ. Ер нь сар анх хэрхэн бий болсныг эрэмтэд яг хэлж мэддэггvй ч, хэдэн тэрбум жилийн өмнө дэлхий дээр нэгэн сансрын биет ирж хvчтэй мөргөх vед Дэлхийгээс тасарсан хэлтэрхий нь Сар юм гэж тайлбарлах нь элбэг.

7. Өнгөрснөөс ирэх гэрэл
Та бидний хэнийг ч ялгалгvй бvгдийг нь ивээж байдаг нарны шаргал туяа нь 30 мянган жилийн настай эд гэдгийг та мэдэх vv? Бидэнд өдөр бvр хvрч байгаа нарны энерги нь 30 мянган жилийн тэртээд нарны цөм дотор бий болсон байна. Харин фотонууд (гэрлийн хэлтэрхийнvvд) нь нарны цөмөөс гадаргуй дээр нь гарч ирэхийн тулд яг тийм хэмжээний хугацааг буюу 30 мянган жилийг зарцуулах шаардлагатай болдог. Харин фотонууд нь нарны гадаргуй дээр гарч ирснийхээ дараа дэлхий ирэхдээ ердөө 8 минут л зарцуулдаг ажээ. Нарны цөмийн температур нь 13 сая градус байдаг бөгөөд тvvн дотор боловсруулагдаж бий болсон энерги нь гадаргуй дээр нь гарахын тулд өөр өөр цацрагийн хэлбэрт хувиран, маш олон тооны давхаргуудыг давж гэтлэх шаардлагатай тулгардаг юм байна.

6. Нарны салхи
Нар нь нэг секундэд тэрбум гаруй кг массаа алддаг байна. Энэ vйл явц нь Нарны гадаргуйруу чиглэн, эмх замбараагvй хөдлөх хэсгvvдээс бvрдсэн нарны салхины vр дvнд болдог ажээ. Vvний шалтгаан болон бодит байдал нь одоогийн байдлаар бvрэн судлагдаагvй байга юм. Ямартай ч нарны салхины өчvvхэн нэг хэлтэрхий нь л (цэцэгний ганцхан vртэй тэнцэхvйц хэсэг нь) хvнийг 160 км-ийн зайнаас алж чадахаар хvчтэй, энергитэй байдаг ажээ.

5. Долоон бурхан нь одны чуулган биш.
Долоон бурхан буюу Шанаг долоо гэж бидний нэрлэж заншсан сонирхолтой байрлалтай долоон од нь vнэн хэрэг дээрээ нэг дор оршдог одны чуулган биш төдийгvй АСТЕРИЗМ гэж нэрлэгддэг зvйл юм байна. Бие биенээсээ асар хол зайд орших өөр өөр галактикт байдаг однуудын ойрхон мэт харагддаг vзэгдлийг АСТЕРИЗМ гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл манай гаригийн өвөрмөц байрлал болоод, тухайн астеризмийн харагдах өнцгөөс нь шалтгаалаад хvн бид Долоон Бурхан Одыг бие биентэйгээ ойрхон байдаг однууд буюу одны чуулган хэмээн vздэг юм байна. Цаашилбал Долоон бурхан нь Ursa Major (Их Долоон Бурхан) хэмээх өөр одны чуулганд хяръяалагддаг ажээ.

4. Хөнгөн чанар
Нарны аймгийн хоёр дахь том гариг (хэмжээгээрээ Бархасвадийн дараа ордог) төдийгvй нарнаас зургаа дахь гариг болох Санчир-ын нягтшил нь усныхаас бараг хоёр дахин бага байдаг тул маш хөнгөн байдаг ажээ. Тиймээс хэрэв санчир гаригийг усан дээр тавивал живэхгvй, хөвнө гэж vздэг байна. Хэрэв та дор хаяж 60 мянган км диамертай сав олоод, дотор нь ус дvvргэж чадвал дээрхи санааг туршиж vзээд, vнэн болохыг нь мэдэж авч болох юм.

3. Дэлхийд дөрвөн Сар (дагуул) байдаг.
Дээрхи өгvvлбэрийг уншаад та гайхаж байгаа байх. Энэ нь яг хэрэг дээрээ vнэнд тун ойрхон таамаг юм. Гэхдээ баримттай, бас vнэн байх маш өндөр магадлалтай “таамаг” юм байна шvv. 1896 онд Duncan Waldron нь Нарыг, Дэлхийн давтамжтай ижил давтамжтайгаар тойрдог 5 км диаметртай нэгэн солирыг илрvvлжээ. Vvнээс vзэхэд энэхvv сансрын биет нь vргэлж Дэлхийн ойролцоо оршсоор, дагасаар ирсэн байж таарч байгаа юм. Ийнхvv уг солирыг Шотландын нэгэн эртний vндэстний нэрээр Cruithne (Кринуэ) хэмээх болжээ. Cruithne (Кринуэ) нь Дэлхийтэй ямагт холбоо, хамааралтай байдаг тул тvvнийг хоёр дахь сар гэх нь ч бий. Мөн энэхvv хоёр дахь дагуулыг олж харахын тулд маш их хvчин чадалтай телескоп хэрэг болдог байна. Vvний дараагаар Дэлхийгээс хамааралтай оршдог өөр гурван сансрын биетийг олж илрvvлсэн юм байна. Зурагт: дээрхи дагуулын траекторийг цэнхэрээ, Дэлхийн траекторийг шараар дvрсэлсэн болно.

2. Нарны толбоны аялгуу.
Нарны толб-ыг домогт Страдиваригийн хийлнvvдийн ер бусын аялгууны шалтгаан хэмээн тооцох нь бий. Антонио Страдивари нь 17-18 зууны vед амьдарч байсан хийл зохион бvтээгч юм. Тvvний бvтээлvvд нь бусдынхаас огт өөрөөр, ер бусын гойд аялгуугаар эгшиглэдэг билээ. Эрдэмтэд Страдиваригийн хийл чухам яагаад тийм онцгой сайхан уяангалдаг болохыг олж тогтоож хараахан чадахгvй байсаар ирсэн байна. Ямартай ч саяхан тэд хийлийг бvтээхэд ашигласан мод нь тухайн зэмсгийн аялгуунд асар их нөлөөтэй болохыг тогтоожээ. 1500-1800 онуудад Дэлхий нь Бага Мөсөн Галавын vеийг туулж өнгөрvvлсэн байна. Тэр vед галт уулууд идэвхижиж, нарны элч мэдэгдэхvйцээр буурсан ажээ. Vvнээс vvдээд тэр vед ургасан моднууд маш хатуулаг чанартай болсон юм байна. Чухам ийм, маш хатуу нягт модоор урласан хийл гайхалтай аюулгуулаг болдог гэнэ. Дээрхи зурагт: хамгийн алдартай хийл болох «Messiah»-г бvтээхэд ашигласан модны насны цагаригийг дvрсэлжээ. Vvнээс vзэхэд энэхvv мод нь нэг жилийн дотор харьцангуй бага буюу 1-2 мм-ээр л ургасан болох нь илт байна. Энэ байдал нь тухайн модонд гайхалтай хатуулаг чанарыг олгодог ажээ.

1. Хvйтэн гагнуур
Задгай сансарт хоёр метал биет шvргэлцвэл бие биендээ наалдаж (гагнагдаж) нэгэн биет болдог ажээ. Энэ нь итгэхэд бэрх байж болох ч, vнэхээр бодит vзэгдэл ажээ. Хэрэв огторгуй дахь метал биетийн гадаргуй дээр эсэлдэх урвал байхгvй бол ийм зvйл заавал болдог байна. Харин Дэлхий дээр “хvйтэн гануур”-ын vзэгдэл болдоггvйн учир нь: агаар мандал дотор байгаа металл биетийн гадаргуй дээр оксид бий болдог ажээ. Мэдээж энэ хvйтэн гагнуур гээч нь сансар судлалын ажиллагаанд асар их саад учруулах мэт санагдаж мэднэ. Гэвч vнэн хэрэг дээрээ тийм биш гэнэ. Учир нь бvхий л металл багажнуудын гадаргуйг сансарт гайргахаас нь өмнө сайтар эсэлдvvлж өгдөг байна. Хvйтэн гагнуур хэмээх дээрхи vзэгдлийг тусгайлан судалж, хэд хэдэн туршилтаар баталжээ. Хvн төрөлхтөний хөгжил асар өндөр төвшинд хvрсэн хэдий ч хорвоо ертөнцийнхөө талаар, тэр тусмаа цэнхэр гаригийг тойрон хvрээлсэн олон мянган одон гаригс, огт оргуйн орон зайн талаар бид тун хомс мэдлэг, мэдээлэлтэй байдаг нь нууц биш ээ. Vнэхээр ихийг мэдэх тусам мэдэхгvй зvйл ямар их байдгийг улам ухаардаг нь орчлонд төдийгvй, одон гаригсийг ч хvртэл дамнан vйлчилдэг бичигдээгvй хууль билээ. Тиймээс зах хязгаар нь vгvй оддын орон зайг хvний оюун ухаан төгс судалж гvйцнэ гэдэг туулиас хэцvv зvйл билээ. Бvvр мэддэг мэт зарим зvйлс ч хvртэл санаанд багтамгvй нууцуудыг өөртөө агуулж байдаг. За ингээд сансар огторгуйн талаархи хамгийн сонирхолтой арван баримтыг таны мэдлэгийн санд нэмэр, оуны санд тань зууш болгон хvртээж байна.

10. Тэнгэрийн ван гаригийг эхлээд “Георгийн од” хэмээн нэрлэдэг байжээ.

9. Байнгын хөдөлгөөн

8. Баяртай, vнэнч анд минь…

7. Өнгөрснөөс ирэх гэрэл

6. Нарны салхи

5. Долоон бурхан нь одны чуулган биш.

4. Хөнгөн чанар

3. Дэлхийд дөрвөн Сар (дагуул) байдаг.

2. Нарны толбоны аялгуу.

1. Хvйтэн гагнуур


10. Тэнгэрийн ван гаригийг эхлээд “Георгийн од” хэмээн нэрлэдэг байжээ.
1781 онд эрдэмтэн Вильям Гершель нь Тэнгэрийн Ван гаригийг нээжээ. Ингээд тvvнийг өөрийн нээсэн уг гаригаа хvссэнээрээ нэрлэх эрхийг улсаас нь өгсөн юм байна. Тиймээс тэрээр уг гаригийг III Георг хааныг хvндэтгэн Georgium Sidus (Георгийн Од) хэмээн нэрийджээ. Тэрээр энэ vйлдлээ тайлбарлахдаа: “Эрт дээр vед нээсэн гаригуудын тухайн vеийн Меркурий, Венера, Марс гэх мэтийн алдартай бурхдаар нэрлэж байсан шvv дээ. Харин философи шинэ шатандаа хөгжиж байгаа энэ vед би арай өөрөөр нэрлэсэн нь дээр байх гэж бодсон юм. Ядаж л хойч vе маань уг гаригийн нэрнээс нь хэзээ нээснийг нь мэдэж болохоор болно шvv дээ (III Георг хааны vед нээсэн юм байна гээд л...).”-гэжээ. Тvvнчлэн сонирхуулж хэлэхэд, Уран буюу Тэнгэрийн ван гариг нь телескопын аргаар олдсон анхны гаригт тооцогддог юм байна.

9. Байнгын хөдөлгөөн
Уул, ус, ургамал амьтан, байшин барилга, хvн бид өөрсдөө гээд энэ орчлонгийн бvхий л юмс Дэлхийтэйгээ хамт сансар огторгуйг зvсэн, секундэд 530 км цагийн хурдтайгаар байнгын хөдөлгөөн дунд оршдог гэнэ. Итгэхэд хэцvv ч гэсэн энэ vнэн юм шvv. Манай гариг галактик дотроо секундэд 225 км –ийн хурдтай цахилан хөдөлдөг бол галактик нь өөрөө огторгуй дундуур 305 км/секундын хурдтайгаар аялсаар байдаг байна. Энэ мэтчилэнгээр, таныг энэ хэсгийг уншиж байх хооронд Дэлхий маань биднийг огторгуйн хаа нэгтээ орших, 3000 км-ийн тэртээд аваачсан байгаа.

8. Баяртай, vнэнч анд минь…
Сар нь Дэлхийгээс жилд 4 орчим см-ээр алслан холдсоор байгаа ажээ. Хэдэн миллиард жилийг хамтдаа өнгөрvvлсэн энэ vнэнч дагуулын ийн холдож буй нь маш олон шалтгаантай юм байна. Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хугацаа нь өдөрт 2 миллисекундаар багасч байгаа явдал нь энэ “хагацалын” нэгэн шалтгаанд тооцогддог ажээ. Ер нь сар анх хэрхэн бий болсныг эрэмтэд яг хэлж мэддэггvй ч, хэдэн тэрбум жилийн өмнө дэлхий дээр нэгэн сансрын биет ирж хvчтэй мөргөх vед Дэлхийгээс тасарсан хэлтэрхий нь Сар юм гэж тайлбарлах нь элбэг.

7. Өнгөрснөөс ирэх гэрэл
Та бидний хэнийг ч ялгалгvй бvгдийг нь ивээж байдаг нарны шаргал туяа нь 30 мянган жилийн настай эд гэдгийг та мэдэх vv? Бидэнд өдөр бvр хvрч байгаа нарны энерги нь 30 мянган жилийн тэртээд нарны цөм дотор бий болсон байна. Харин фотонууд (гэрлийн хэлтэрхийнvvд) нь нарны цөмөөс гадаргуй дээр нь гарч ирэхийн тулд яг тийм хэмжээний хугацааг буюу 30 мянган жилийг зарцуулах шаардлагатай болдог. Харин фотонууд нь нарны гадаргуй дээр гарч ирснийхээ дараа дэлхий ирэхдээ ердөө 8 минут л зарцуулдаг ажээ. Нарны цөмийн температур нь 13 сая градус байдаг бөгөөд тvvн дотор боловсруулагдаж бий болсон энерги нь гадаргуй дээр нь гарахын тулд өөр өөр цацрагийн хэлбэрт хувиран, маш олон тооны давхаргуудыг давж гэтлэх шаардлагатай тулгардаг юм байна.

6. Нарны салхи
Нар нь нэг секундэд тэрбум гаруй кг массаа алддаг байна. Энэ vйл явц нь Нарны гадаргуйруу чиглэн, эмх замбараагvй хөдлөх хэсгvvдээс бvрдсэн нарны салхины vр дvнд болдог ажээ. Vvний шалтгаан болон бодит байдал нь одоогийн байдлаар бvрэн судлагдаагvй байга юм. Ямартай ч нарны салхины өчvvхэн нэг хэлтэрхий нь л (цэцэгний ганцхан vртэй тэнцэхvйц хэсэг нь) хvнийг 160 км-ийн зайнаас алж чадахаар хvчтэй, энергитэй байдаг ажээ.

5. Долоон бурхан нь одны чуулган биш.
Долоон бурхан буюу Шанаг долоо гэж бидний нэрлэж заншсан сонирхолтой байрлалтай долоон од нь vнэн хэрэг дээрээ нэг дор оршдог одны чуулган биш төдийгvй АСТЕРИЗМ гэж нэрлэгддэг зvйл юм байна. Бие биенээсээ асар хол зайд орших өөр өөр галактикт байдаг однуудын ойрхон мэт харагддаг vзэгдлийг АСТЕРИЗМ гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл манай гаригийн өвөрмөц байрлал болоод, тухайн астеризмийн харагдах өнцгөөс нь шалтгаалаад хvн бид Долоон Бурхан Одыг бие биентэйгээ ойрхон байдаг однууд буюу одны чуулган хэмээн vздэг юм байна. Цаашилбал Долоон бурхан нь Ursa Major (Их Долоон Бурхан) хэмээх өөр одны чуулганд хяръяалагддаг ажээ.

4. Хөнгөн чанар
Нарны аймгийн хоёр дахь том гариг (хэмжээгээрээ Бархасвадийн дараа ордог) төдийгvй нарнаас зургаа дахь гариг болох Санчир-ын нягтшил нь усныхаас бараг хоёр дахин бага байдаг тул маш хөнгөн байдаг ажээ. Тиймээс хэрэв санчир гаригийг усан дээр тавивал живэхгvй, хөвнө гэж vздэг байна. Хэрэв та дор хаяж 60 мянган км диамертай сав олоод, дотор нь ус дvvргэж чадвал дээрхи санааг туршиж vзээд, vнэн болохыг нь мэдэж авч болох юм.

3. Дэлхийд дөрвөн Сар (дагуул) байдаг.
Дээрхи өгvvлбэрийг уншаад та гайхаж байгаа байх. Энэ нь яг хэрэг дээрээ vнэнд тун ойрхон таамаг юм. Гэхдээ баримттай, бас vнэн байх маш өндөр магадлалтай “таамаг” юм байна шvv. 1896 онд Duncan Waldron нь Нарыг, Дэлхийн давтамжтай ижил давтамжтайгаар тойрдог 5 км диаметртай нэгэн солирыг илрvvлжээ. Vvнээс vзэхэд энэхvv сансрын биет нь vргэлж Дэлхийн ойролцоо оршсоор, дагасаар ирсэн байж таарч байгаа юм. Ийнхvv уг солирыг Шотландын нэгэн эртний vндэстний нэрээр Cruithne (Кринуэ) хэмээх болжээ. Cruithne (Кринуэ) нь Дэлхийтэй ямагт холбоо, хамааралтай байдаг тул тvvнийг хоёр дахь сар гэх нь ч бий. Мөн энэхvv хоёр дахь дагуулыг олж харахын тулд маш их хvчин чадалтай телескоп хэрэг болдог байна. Vvний дараагаар Дэлхийгээс хамааралтай оршдог өөр гурван сансрын биетийг олж илрvvлсэн юм байна. Зурагт: дээрхи дагуулын траекторийг цэнхэрээ, Дэлхийн траекторийг шараар дvрсэлсэн болно.

2. Нарны толбоны аялгуу.
Нарны толб-ыг домогт Страдиваригийн хийлнvvдийн ер бусын аялгууны шалтгаан хэмээн тооцох нь бий. Антонио Страдивари нь 17-18 зууны vед амьдарч байсан хийл зохион бvтээгч юм. Тvvний бvтээлvvд нь бусдынхаас огт өөрөөр, ер бусын гойд аялгуугаар эгшиглэдэг билээ. Эрдэмтэд Страдиваригийн хийл чухам яагаад тийм онцгой сайхан уяангалдаг болохыг олж тогтоож хараахан чадахгvй байсаар ирсэн байна. Ямартай ч саяхан тэд хийлийг бvтээхэд ашигласан мод нь тухайн зэмсгийн аялгуунд асар их нөлөөтэй болохыг тогтоожээ. 1500-1800 онуудад Дэлхий нь Бага Мөсөн Галавын vеийг туулж өнгөрvvлсэн байна. Тэр vед галт уулууд идэвхижиж, нарны элч мэдэгдэхvйцээр буурсан ажээ. Vvнээс vvдээд тэр vед ургасан моднууд маш хатуулаг чанартай болсон юм байна. Чухам ийм, маш хатуу нягт модоор урласан хийл гайхалтай аюулгуулаг болдог гэнэ. Дээрхи зурагт: хамгийн алдартай хийл болох «Messiah»-г бvтээхэд ашигласан модны насны цагаригийг дvрсэлжээ. Vvнээс vзэхэд энэхvv мод нь нэг жилийн дотор харьцангуй бага буюу 1-2 мм-ээр л ургасан болох нь илт байна. Энэ байдал нь тухайн модонд гайхалтай хатуулаг чанарыг олгодог ажээ.

1. Хvйтэн гагнуур
Задгай сансарт хоёр метал биет шvргэлцвэл бие биендээ наалдаж (гагнагдаж) нэгэн биет болдог ажээ. Энэ нь итгэхэд бэрх байж болох ч, vнэхээр бодит vзэгдэл ажээ. Хэрэв огторгуй дахь метал биетийн гадаргуй дээр эсэлдэх урвал байхгvй бол ийм зvйл заавал болдог байна. Харин Дэлхий дээр “хvйтэн гануур”-ын vзэгдэл болдоггvйн учир нь: агаар мандал дотор байгаа металл биетийн гадаргуй дээр оксид бий болдог ажээ. Мэдээж энэ хvйтэн гагнуур гээч нь сансар судлалын ажиллагаанд асар их саад учруулах мэт санагдаж мэднэ. Гэвч vнэн хэрэг дээрээ тийм биш гэнэ. Учир нь бvхий л металл багажнуудын гадаргуйг сансарт гайргахаас нь өмнө сайтар эсэлдvvлж өгдөг байна. Хvйтэн гагнуур хэмээх дээрхи vзэгдлийг тусгайлан судалж, хэд хэдэн туршилтаар баталжээ.